
Санхүүгийн зах зээлийн талаар мэдлэг олгох зорилготой “Финанс Монголиа 2013” монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд арилжааны банк, брокер дилерийн компаниуд, аудитын байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд оролцох аж. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд үнэт цаас, хувьцаа, даатгал, зээл хүсэх талаар мэдлэг олгох үнэ төлбөргүй нэгдсэн сургалт явуулах юм байна. Мөн брокерийн компанид хувьцааны данс нээлгэх, арилжааны банкуудын үйлчилгээтэй нэг дор танилцаж, хадгаламж, зээлийн үйлчилгээ авч болох нь ээ.Тус үзэсгэлэнг “Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Мишээл групп” ХХК хамтран зохион байгуулах юм байна.

Санхүүгийн
зах зээлийн талаар мэдлэг олгох зорилготой “Финанс Монголиа 2013”
монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг ирэх сард зохион
байгуулахаар болжээ. Хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохиогдох уг
үзэсгэлэнд арилжааны банк, брокер дилерийн компаниуд, аудитын
байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн
байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд
оролцох аж. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд үнэт цаас, хувьцаа, даатгал, зээл
хүсэх талаар мэдлэг олгох үнэ төлбөргүй нэгдсэн сургалт явуулах юм
байна. Мөн брокерийн компанид хувьцааны данс нээлгэх, арилжааны
банкуудын үйлчилгээтэй нэг дор танилцаж, хадгаламж, зээлийн үйлчилгээ
авч болох нь ээ.Тус үзэсгэлэнг “Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ,
Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Мишээл
групп” ХХК хамтран зохион байгуулах юм байна.