
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр зохион байгуулдаг "Шинэчилж шийдье 222 уулзалт" цагаан сарын бэлэг буюу өрсөлдөх чадвартай Монгол бүтээгдэхүүн сэдвийн хүрэнд зохиогдоно. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14 цагт эхэлнэ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж, "Төсөв 2013" төслийг хэрэгжүүлсэн билээ. Мөн 12-р дугаар сард мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг хөндөж байсан юм.