
Өнөөдөр ШӨХТГ-ынхан ахуйн бараа импортлон оруулж ирдэг компаниудын төлөөлөлүүдтэй уулзана. Тус агентлагаас Гаднаас оруулж ирж байгаа бараагаа монгол хэлээр шошголох болон бага буурай оронд зориулан үйлдвэрлэсэнийг бус Европын орнуудад импортлодог бараа бүтээгдэхүүнийг нь оруулж ирэх шаардлага өгөх аж. Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор чанаргүй, баталгаагүй бараа импортоор ихээр орж ирдэг. Үүнээс сэргийлж дээрх арга хэмжээг авах болжээ. Уулзалт ШӨХТГ-ын хурлын танхимд 14 цагаас болно.
Т.Гэрэл