Талибууд энэ долоо хоногт Афганистаны нийслэлд болох “Лояа Жирга” чуулга уулзалттай холбоотой маш нууцын зэрэглэлтэй материалыг олсон хэмээн нийтэд мэдэгдээд байна. “Лояа Жирга” нь тус улсын муж, үндэстэн бүрийн төлөөлөгчдөөс гадна овгийн ахлагчид гээд 2000 гаруй хүн оролцдог үндэсний хэмжээний чуулга уулзалт юм. Маргааш буюу 11-р сарын 16-нд эхлэх уулзалтын талаархи Афганистаны Засгийн газрын нууц төлөвлөгөө, газрын зураг болон бусад ноцтой мэдээллүүдийг олсон гэж талибууд дэлхийн томоохон хэвлэлүүдэд ханджээ.
Тухайлбал, “Аль Жазира” сайтын сэтгүүлчдэд явуулсан и-мэйлдээ “Бид өөрсдийн хүнээр дамжуулж 27 хуудас бүхий Засгийн газрын нууц материал олж авсан. Тэнд “Лояа Жирга”-гийн үеэр Засгийн газрын эсрэг зогсдог хүмүүс рүү хэрхэн довтолж, дайралт хийх талаар нарийн төлөвлөсөн байсан” гэжээ. Мөн тус улсын ерөнхийлөгч болон зарим сайд нарын аюулгүй байдлын тухай нууц мэдээлэл байгаа гэжээ. Армийн генерал Шер Мохаммед Карими, Дотоод хэргийн яамны дэд сайд генерал Абдул Раман Раман зэрэг эрх мэдэлтнүүдийн гарын үсэг уг материалд байгаа аж. Тэд “хар дэвтэр”-т орсон хүмүүсийн нэрийг утасны дугаартай нь нийтэлсэн нь шуугиан тарьж, иргэдийг сандралд оруулаад байна.
Харин Афганистаны Засгийн газар үүнийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд талибууд олны анхаарлын төвд орох гэсэн санаархал хэмээн мэдэгдэж байгаа юм. Энэ уулзалтаар АНУ-ын төлөөлөгчид болон Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нар АНУ-ын цэргийн хүчийг дэс дараатайгаар хэрхэн нутагт буцаах тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж. Парламентын сөрөг хүчнийхэн Хамид Карзайн дээрх төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа тул төлөөлөгчдийг ирүүлэхгүй гэж цуурхал тарааж байна гэв. Тагнуулын албаны ажилтан Латифулла Маша өчигдөр “СNN” сайтад ярилцлага өгөхдөө “Талибуудын нийтэлсэн материал биднийх биш. Засгийн газрын төлөвлөгөөнөөс 100 хувь өөр байсан. Үнэхээр уулзалтанд оролцогчид руу довтолж чадахаар төлөвлөгөө байсан бол тэд олонд дэлгэхгүй, харин өөрсдөө ашиглах байсан шүү дээ” гэж ярьжээ.
Өнгөрсөн жил буюу 2010 оны зургадугаар сард болсон “Лояа Жирга”-гийн үеэр талибууд индэр дээр байсан ерөнхийлөгч Хамид Карзай руу гал нээж байсан. Энэ үеэр төлөөлөгчид гэмтээгүй ч хоёр цэрэг амь үрэгдэж, гурван энгийн иргэн шархдаж байжээ. Тиймээс хэвлэлүүд Засгийн газрын мэдэгдэл үнэн гэж бичиж байна. “Ал Жазира” гэх мэт цөөхөн сайтууд л талибуудыг үнэн голоосоо үзэн яддаг Засгийн газрын хувьд ийм зүйл хийхэд гайхах зүйлгүй гэж үзэж байгаа юм.
Б.Баяр