
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг охидын шинэхэн хамтлаг болох “Extacy” хамтлагийн продюсер билээ.

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг охидын шинэхэн хамтлаг болох “Extacy” хамтлагийн продюсер билээ. Тэгвэл түүнээс тус хамтлагийн талаарх сонин хачныг тодруулахад, “Extacy” хамтлаг байгуулагдаад ганцхан жил болж байгаа ч 10 дуутай болсон. Одоогоор хамтлагийн охид хичээлтэй байгаа. Тэд сурахынхаа хажуугаар уран бүтээлийн эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Намайг дагаад хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ. Цагаан сарын үеэр ийш тийшээ авч явах, санал тавиад байгаа. Тиймээс илүү их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөх шаардлагатай болоод байгаа” гэв. Тэгэхээр тус хамтлагынхан Ж.Алтанцэцэг продюсертэйгээ ийш тийшээ ч их явах нь дээ.
Сэтгэгдэл (1)