Их Британид нээгдсэн “Леонардо да Винчи: “Миланы ордны зураач” хэмээх үзэсгэлэнд тавигдсан алдарт зураачийн бүтээлүүдийг 2.4 тэрбум ам доллараар даатгажээ. 1452-1519 оны хооронд амьдарч, бүтээлээ туурвиж байсан аугаа зураачийн есөн зургийг энэ үзэсгэлэнд дэлгэн харуулах бөгөөд нийтдээ 15 зураг өдийг хүртэл хадгалагдан үлджээ. Тэдгээрийн дотор “Хадан хясаан дундах Мадонна” “Хөгжимчний хөрөг” “Булгатай бүсгүй” “Үзэсгэлэнт Ферроньера” гэх мэтийн зураг багтаж байна. Хэрэв зурагт гэмтэл учруулсан эсвэл хулгайлсан тохиолдолд даатгалын мөнгийг төлөх ёстой юм. Гэхдээ үзэсгэлэнгийн үеэр аюулгүй байдлыг хангах хатуу арга хэмжээ аваад байгаа юм. Зургуудыг сум нэвтэрдэггүй, бат бөх шилний цаана байршуулжээ. Үзэсгэлэнд олон зуун үзэгчид ирнэ гэсэн тооцоо байгаа ба “Үндэсний галерейн түүхэнд анх удаа их хэмжээний тасалбар борлуулсан” хэмээн тус үзэсгэлэнгийн төлөөлөгч мэдэгджээ. Эрэлт хэрэгцээ их байгаа учир орой болсон хойно ч үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй байх төдийгүй амралтын өдрүүдэд ч үргэлжлэн үзэгчдийг хүлээн авах юм байна. Өдийг хүртэл алдагдсан хэмээн тооцогдож байсан “Дэлхийг аврагч” зураг үзэсгэлэнд тавигдах бөгөөд 190 сая ам долларын үнэтэй гэнэ.
Т.Энхэлээ