Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт нэг нас, нэг сартай хүүхдийг дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. “Портер” маркийн машины жолооч тухайн үед согтуу байсан бөгөөд айлын хашааг дайран орж, гэрийнхээ хашаанд тоглож байсан нэг нас, нэг сартай бяцхан хүүхдийн дээгүүр нь дайрч гарчээ. Хүүхдийн эцэг, эх энэ үед гэртээ байсан бөгөөд хүүхэд хашаандаа тоглож байсан аж. Энэ талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Холбоо мэдээлэл хариуцсан тэргүүн түрүүч Х.Төмөр-Очироос тодруулахад “Ийм хэрэг өчигдөр гарсан. Одоогоор хүүхдийн бие хүндхэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Согтуу жолоочийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байна” гэлээ.
Б.Чимэг