2009 оны долдугаар сарын 4-ний шөнө иргэн Г.Вандандоржийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар бүлэглэн “жаахан хүүхэд байж архи уулаа, хэнтэй ууж хэнтэй зодолдсон” гэх зэргээр түүний толгой, нүүр цээж рүү нь цохих,өшиглөх зэргээр зодож бие махбодид нь эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн билээ. Хэрэгт хяналтын прокурор И.Энхтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, тус бүрийг дөрвөн сар баривчлах ял оногдуулсан байна. Шүүгдэгч нар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг хянан хэлэлцсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
Б.Чимэг