Өнөөдөр долдугаар сарын нэгэнд амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн болон “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч Х.Оюунцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд 2011 оны аравдугаар сарын 18-нд УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл санаачилсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаасаа огцрох ёстой “алуурчин” улс төрч хэмээлээ. Мөн ёс зүйгүй сайдыг хүн төрөлхтний эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдэхийг санаархсан хэргээр хуулийн хариуцлагад татахыг шаардсан юм. Учир нь уг төсөлд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхэд цагдаагийн байгууллага иргэд, жагсагчдын өмнөөс галт зэвсэг хэрэглэх эрхийг олгох тухай заасан юм.
Тэд хэлэхдээ “Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ, ШШГЕГ-ууд нь Тагнуул, цагдаагийн байгууллагуудтай хүч хавсран ард түмний эсрэг аллага үйлдэх эрхзүйн орчныг хуульчлах гэж байна” гэсэн юм. Мөн “2008 оны сонгуулийн будлиан, луйврын хор хөнөөл өнөөдөр хүртэл арилаагүй, жинхэнэ буруутан эзнийг нь олж тогтоогоогүй байхад ард түмний эсрэг дараагийн аллагын хуулийн төсөл санаачилж буй нь өнгөрснөөсөө өнөөгийн төр засаг сургамж аваагүй, сонгууль будлиантуулах хорт зуршлаа дахин давтах, түүнийгээ хуулиар түрий барин дахин хамгаалуулах, харгис дарангуй аргаар бодлоо гүйцэлдүүлэх хүсэл сонирхлын илрэл” гэж үзэж буй аж. Монгол улсын Засгийн газар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн санаачилсан энэ хуулийн төслийг ямар учраас сонгуулийн хуультай уралдуулан хэлэлцэх болсныг дөрвөн жилийн өмнө хуулгүйгээр ард түмнээ буудсан бол одоо хууль батлуулж байгаад санаа амар галт зэвсгээр шүрших гэсэн бодолтой нь холбоотой гэж үзэж буйгаа хэлэв. Ц.Нямдоржийн санаачилсан энэ хуулийн төсөл нь Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-ийн 1-д “Хүн амьд явах эрхтэй. Монгол улсын эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хориглоно...”гэсэн заалтыг бүрэн утгаараа зөрчиж байгаа аж. Тэднээс “Сүүлийн үед Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын хооронд үүсээд байгаа зөрчилтэй холбоотойгоор та нарын ард Н.Энхбаяр байгаа юм биш үү?” гэж асуухад “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ц.Энхбаяр “Тэр хоёрын маргаантай огтхон ч холбоогүй. Хэрвээ бидний үйл ажиллагааг дэмжих юм бол Н.Энхбаяр байтугай чөтгөр байсан ч хамтран тэмцэх болно” гэсэн юм. Мөн тэд “Арчаагүй царайлж нохойн үхлээр үхсэнээс тэмцэж байгаад хүний үхлээр үхье” гэдгийг ард түмэндээ уриалав.
Б.Анир