Сайд Ц.Нямдорж саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин дээр орж юм гуйсан талаар төрийн ордон дахь эх сурвалж мэдээлэв. Тэрбээр бүлгийнхээ даргаас “Намайг бүлгийн хамгаалалтад аваач” хэмээн хүсчээ. Харин түүний энэхүү шаардлагад Ө.Энхтүвшин ямар хариу өгсөн нь тодорхойгүй. “Би хамгаалалтад ормоор байна” гэсэн Ц.Нямдоржийн үг шинэ сонсогдохгүй байна. Тэрбээр урьд нь ХЗДХ-ийн сайдаас УИХ-ын дарга болохдоо тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярт “Эрүүгийн нөхцөл байдал хүнд хэцүү байна. Төрийн хамгаалалтад орох хэрэгтэй” гэж хэлсэнийг экс ерөнхийлөгч өөрөө “задалсан” билээ. Эндээс харахад Ц.Нямдоржид тусгай хамгаалалт яагаад хэрэг болдог юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Үнэхээр түүнд тусгай хамгаалалт хэрэгтэй гэж үү? Тэр хууль бус үйлдэл хийгээгүй бол удирдаж байсан, байгаа яамных нь боловсруулсан хуулийн төсөл, бас тэгээд УИХ-ын дарга байхдаа ор, дэрэндээ засаж цэвэрлэсэн хуулиуд нь Монгол улсын иргэн хүнийх нь хувьд түүнийг хангалттай хамгаалах учиртай биш үү. Бодит байдал ийм байхад хуулиас гадуур тусгай хамгаалалт, түүнд яагаад хэрэг болов. Энэ асуултад сайд та хариулт өгөөч. Сайдаа хамгаалж чадаагүй хууль иргэдийг хамгаалж чадах уу гэдэг асуулт эндээс урган гарч ирж байна бус уу?