Боловсрол, эрүүл, мэнд урлагийн салбарын ажилтнуудын үйлвэрчний эвлэл яг одоо Сүхбаатрын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван тал үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардсан тус жагсаалд салбар тус бүрээс нийт 7500 хүн оролцож байна. Эдгээр хүмүүс төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс 80 мянга, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэх болсоныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Учир нь багш, эмч, урлагийн салбарынхан дээр заасан хугацаанаас өмнө буюу 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар цалин хөлсийг нэмэхийг МУ-ын ерөнхий сайд С.Батболдоос шаардлаа. 2012 оны улсын төсөв батлагдахаас өмнө бидний саналыг хүлээж авахыг хүсч байна. Хэрэв төсөв батлагдвал цалин нэмэх нь худлаа болно хэмээн жагсагчид ярьж байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцохоор боловсролын салбараас цэцэрлэг сургуулийн багш нар ирсэн бол урлагаас “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Хүүхэлдэйн театр”-хан жагсаж байсан юм.
Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ш.Алтанцэцэг
Бидний ажлын үнэлэмж хэтэрхий доогуур байна. Урлагийн салбарынхан хамгийн доогуур цалинтай. Авъяас, хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна. Төсвийн байгууллагад ажилладаг нэг гэр бүлийн хоёр хүн ажил хийгээгүй хүнтэй бараг ижилхэн явж байна гэхэд хэлсдэхгүй байх. Улсын төсөвт цалин нэмэхийг нэг сарын нэгнээс тусгаж өгөөч гэж хүссэн. Засгийн газрын зүгээс шаардлага хангахгүй хариу ирүүлж байна. Энэ утгаараа үйлдвэрчний эвлэлийн гишүүд санал бодлоо илэрхийлж улсын төсөв батлахаас өмнө асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсч байна.
Т.Хулан