Монголын мэргэжлийн боксын анхдагчдын нэг, "WBFoundations", "WBUnion", "British masters champion", "WBF-International" аварга шалгаруулах тэмцээний алтан бүсийн эзэн Чойжилжавын Цэвээнпүрэвтэй ярилцлаа.
-Та өнгөрсөн сарын 29-нд дэлхийн томоохон тэмцээнд ялалт байгуулаад ирсэн гэлээ. Энэ талаараа яриач?
-Тийм ээ. Их Британийн Лондон хотод зохиогдсон тэмцээнд Аглийн шилдэг найман тамирчин өрсөлдсөн. Гурван тулаан хийснээс бүгдэд нь ялалт байгуулсан. Хоёр цаг тулалдаж “Prize Fighter” гэдэг шагналын эзэн боллоо.
-Тулаан хэрхэн болж өнгөрсөн бэ. Өрсөлдөгчид ямар байв?
-Хамгийн шилдэг тамирчин нь надтай эхний үед таарсан. Их британийн үндэсний аварга өргөмжлөлт, залуу тамирчин. Нэг ч ялагдаж байгаагүй. Рингний нэр нь “Аймшиггүй”. Харин би “Монголын дайчин” гэсэн нэртэй. Тэр тамирчныг хоёр үедээ нам унагааж ялсан. Тэгээд л дараагийн зургаан тамирчныг бүгдийг нь ялсан. Надаас насаар хамаагүй дүү залуус байсан. Тэд намайг цомоо өргөж дийлэхгүй байх гэж дооглож байсан л даа. Гэхдээ сүүлд нь ялагдлаа хүлээн зөвшөөрч миний хувцасны өрөөнд ирж надад хүндэтгэл үзүүлсэн. Би тэнд эх орныхоо далбааг мандуулж, монгол хүн гэж ийм хүч чадалтай гэдгийг дэлхий дахинд харуулж чадсандаа маш их баяртай байгаа. Тэр үдэш миний үдэш байж чадсан. Телевизийн хөтлөгч нь хүртэл “Энэ Монголын дайчны үдэш байлаа. Ямар ч маргах зүйлгүй” гэж байсан.
-Мэргэжлийн бокст нас харгалздаггүй юм уу?
-Нас хамаагүй. Аль хүч чадалтай нь л ялна гэсэн үг.
-Та өнгөрсөн жил бас энэ тэмцээнд оролцож ялагдсан байх аа?
-Дээд жинд ороод хамраа хугалуулж, толгой хагарсан. Энэ удаа өөрийнхөө тактикийг маш сайн боловсруулсны хүчинд ялалт байгуулж чадлаа.
-Энэ тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан гэсэн. Тэмцээн хэзээ болох вэ?
-Яг хэзээ гэдэг нь тодорхойгүй. Зохион байгуулагч холбоодын гэрээ хэлцлийн дараа шийдэгддэг. Ямар ч байсан он гаргаад болох байх. Ер нь мэргэжлийн боксын тэмцээн хэзээ болох нь тодорхойгүй байж байгаад гэнэт зарлагддаг. Тиймээс байнгын бэлтгэлтэй байх ёстой.
-Дэлхийн аваргад түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-100 хувь итгэлтэй байна. Итгэлгүй бол тулалдах ч хэрэг байхгүй.
-Эрүүл мэндийн зөвлөмж гаргасан гэсэн. Ямар учиртай юм?
-Би гэр бүлийн хүнтэйгээ хамт “Эв найрамдлын хүч” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Тэгээд эрүүл мэндийн зөвлөмж ном гаргасан. Эрүүл мэндээ хамгаалах туршлагаа ард түмэнтэйгээ хуваалцаж, амжилтад хүрснийхээ нууцыг дэлгэе гэж бодсон. 40 настай хүн яавал 20 настай хүнийг буулгаж авах ухаан нь эрүүл мэндтэй л холбоотой. Аз жаргал гэж юу вэ гэвэл би эрүүл мэнд гэж л хэлнэ.
-Та гэр бүлээ танилцуулаач. Хүүхдүүдээс тань таныг залгамжлах боксчин байна уу?
-Манай эхнэрийг С.Мандахсүрэн гэдэг. Бид нэг хүү, нэг охинтой. Охин маань нийслэлийн 47 дугаар сургуульд сурдаг. Харин хүүг маань Батхаан гэдэг. Одоо гурван настай. Хоёр сартай байхаас нь өөрийнхөө тоглолтыг үзүүлсэн. Хүүгээ боксчин болбол дэмжинэ гэж боддог.
-Хамгийн хүнд бэртэл хэзээ авч байсан бэ?
-2009 онд хөлөндөө маш хүнд бэртэл авсан. Одоо хүртэл өвддөг. Хөлөндөө төмөр хамгаалалттай явдаг. Монголд ирснийх эмнэлэгт хэвтэх санаатай байна. Сайн эмчлүүлнэ дээ.
-Англид эмчлүүлэхгүй яагаад наашаа ирсэн юм бэ. Тэнд манайхаас хавьгүй илүү биш билүү?
-Бүгд л ингэж ярьдаг. Манай тамирчид бэртвэл гадагшаа гарч эмчлүүлнэ гэцгээдэг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед манайд бүх юм байна, эмч нар, техник төхөөрөмж нь байна. Тэндхийн том эмнэлгүүдэд хандаж болох ч найдвартай гэж бодоод эх орондоо ирсэн юм.
-Анх хэзээнээс мэргэжлийн боксоор хичээллэх болов ?
-1992 оноос. Нэг жил хичээллээд 1993 онд ОХУ-ын алдарт тамирчныг буулгаж авснаас хойш урам зоригтойгоор хичээллэх болсон. Тэгээд гавьяат тамирчин Д.Лхагваатай хамт бэлтгэл хийж байгаад Солонгос гарч байсан. Тэгээд дунд нь олон жил завсарласан л даа. Тэгж яваад 2000 онд Кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтанпүрэвээр зуучлуулж Шотланд руу гарч байлаа.
-Монголдоо амьдрах бодол байна уу?
-Он гаргаад л хаана амьдрахаа шийднэ. Одоохондоо Англид амьдарч байна.
-Нийт хичнээн тоглолт хийж байсан бэ?
-40 тоглолт хийснээс 35-д нь ялж байсан. Үлдсэн тавд нь ч миний ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдол бий.
-Таныг Англичууд шахаж хавчиж байсан гэсэн үү?
-Намайг ямар ч тэмцээнд оруулах эрхгүй болгож, хоёр жил шахуу шахсан. Тэр үед хөлөө хугалаад маш хүнд байдалтай байсан болохоор эх орондоо ирж, монгол эмч нарынхаа ачаар хөл дээрээ боссон л доо. Тэгээд би Их британид буцаж очоод хийсэн сүүлийн дөрвөн тоглолт Их Британийн шилдэг тулаануудаар шалгарсан.
-“Англи улсын иргэн болооч” гэж санал ирж байсан уу?
-Ирсэн. Их Британийн иргэн болоход хэцүү зүйл байхгүй л дээ. Гэхдээ надад Монголдоо хийх зүйл их байна. Ард түмнийхээ төлөө, залуучуудаа хүч чадалтай, эх оронч болгоход өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм болов уу гэж боддог.
-Ер нь манай залуу тамирчдаас ирээдүйтэй хүн байна уу?
-Байлгүй яахав. Тэдэнд заавар, зөвлөгөө хэрэгтэй байна. Би Монголд байх хугацаандаа тэдэнтэй тулж ажиллана гэж бодож байна. Монголын залуучууд удахгүй цахиур хагална.
-Таныг төрийн далбаагаа шүтдэг гэж сонслоо. Үнэн үү?
-Үнэн. Миний өмсгөл, шүдний хамгаалалт хүртэл төрийн далбааны өнгөтэй. Надтай байнга байдаг болохоор миний шүтээн болж дээ.
-Манай мэргэжлийн боксчид хаана, хаана тоглож байгаа бэ?
-Англид С.Шинэбаяр, АНУ-д Баянмөнх, Батхүү, Отгонбаяр гэсэн залуус тоглож байна. Тэндхийнхээ клубт бэлтгэлээ базаагаад Монголын өмнөөс л тоглоод явцгаадаг. Манайхан хэн нэгэн тамирчныг гадаадад гарахаар тэндхийн тамирчин гээд бодчихдог. Би мэргэжлийн спортод 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд олон туршлагатай, сайн боксчидтой тоглолоо. Манайд мэргэжлийн боксыг дэмжвэл хөгжих боломжтой, тамирчид маань олон улс, тив дэлхийн дэвжээнд амжилт гаргах бололцоотой. Манайд мэргэжлийн бокс хөгжих орчин нөхцөл алга байна. Олимпийн бус төрөл болохоор бас тэгдэг ч байж болох юм. Мэргэжлийн бокс 12 үе тоглодог, нимгэн бээлийтэй, ямар ч хамгаалалтгүй тоглодог хатуу, хүнд спорт. Төр засгаас онцгойлон анхаарч хөгжүүлбэл манайхан амжилт гаргана.
-Төр засгаас танд дэмжлэг үзүүлдэг үү?
-Үгүй ээ. Олимпоос медаль аваад ирсэн тамирчдада төр засгаас нэлээд хэмжээний шан харамж өгдөг юм билээ. Харин мэргэжлийн спортынхонд өгдөггүй. Ер нь адилхан л байх хэрэгтэй гэж боддог юм шүү.
-Мэргэжлийн бокс олимпийн боксыг бодвол илүү эрсдэлтэй, аюултай юу?
-Мэргэжлийн боксын рингэд олон зуун хүн амиа алдсан. Янз бүрийн гэмтэл авдаг. Олимпийн бокст цохилтын хүчийг 70-80 хувь бууруулсан зузаан бээлий өмсдөг. Оноог чухалчилдаг. Бас хугацаа нь богино.
-Мэргэжлийн боксын рингнээ харамсалтайгаар амь насаа алдсан ойрын жишээ гэвэл?
-Дэлхийн аварга, Солонгосын шилдэг боксчин Чой гэж залуу байсан. Надтай цуг бэлтгэл хийгээд, бүр Монголд ирж бэлтгэл хийж байсан. Ноднин жил 12 үе тоглоод аварга болж, шүүгчээр гараа өргүүлээд 10 гаруй секундын дараа гэнэт ухаан алдаж унасан. Эмнэлэгт очоод ухаан ороод "Дахиж мэргэжлийн боксоор хичээллэхгүй. Одоо ээжтэйгээ сайхан амьдарна. Бүхнийг ээжийнхээ төлөө хийнэ" гэж захидал бичсэн ч насан өөд болсон юм. Тархиндаа маш хүнд бэртэл авсан юм билээ. Чой ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан.
Энэ спорт бол маш их тэвчээр шаарддаг. Тасралтгүй хоёр цаг гүйж ирээд, араас нь олон төрлийн дасгал сургуулилт хийдэг. Биеийн болоод сэтгэлзүйн өндөр бэлтгэл шаарддаг.
-Мэргэжлийн боксын рингэд амиа алдсан тамирчид хэд орчим байдаг бол?
-500 гаруй.
-Өрсөлдөгчийнхөө нутгийн рингэд тулалдахад хөгжөөн дэмжигчдийн тоог ярилтгүй биз. Үзэгчдийн зүгээс таагүй хандлага хэр гаргадаг вэ?
-Үзэгчдийн зүгээс таагүй зүйл гаргадаг ч би нэг их тоодоггүй. "Наадахаа алаад өг" гээд хашгирч л байдаг. Тэнд суугаа хүмүүсийн ихэнх нь намайг ялахыг үзэж чадахгүй шүү дээ.
-Ялчихвал үзэгчид яадаг вэ?
-Ялаад рингнээс бууж ирэхэд баяр хүргээд алга ташиж, гарын үсгийг чинь авъя гэнэ. Үзэгчдийн зүгээс ирэх аливаа харилцааг эелдэг байдлаар зохицуулдаг. Тэгэхгүй бол нулимуулах бол жирийн үзэгдэл. Би сайхан сэтгэгдэл төрүүлснээрээ тэдгээр хүмүүсийн хүндлэлийг хүлээнэ. Нэгэн үеэ бодвол намайг дэмжигчид олон болсон. Янз бүрийн орноос гарын үсгээ явуулаач гээд доллар хийж явуулсан захидал ирдэг. Бүр манай гэр бүлд хүртэл захидал бичдэг.
-Мэргэжлийн боксыг асар их хэмжээний бооцоо дагалддаг?
-Хөнгөн жингүүдийн хувьд тийм зүйл багатай шүү. 10, 20 мянган ам.долларын хэмжээнд яригддаг бол хүнд жингийн тулаанд зуун мянга, саяар яригддаг. 20 мянган ам.долларын бооцоо авлаа гэхэд 50 хувийг нь аваад түүнээс татварт нэлээдийг нь өгдөг.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.