Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт
малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих
461 дүгээр ангийн танхимд шүүж эхэллээ.

Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн танхимд шүүж эхэллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 268.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм. 263.2-т төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 268.2-т хээл хахуул авах, энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Хуралд шүүгчээр Б.Цогт, О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, улсын яллагчаар С.Алимаа, өмгөөлөгчөөр Б.Ууганбаяр, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, Ц.Агваандорж, Б.Энх-Эрдэнэ, Д.Батсүх, П.Сугарням, М.Зулзаяа, Ч.Болдбаатар, Б.Баясгалан, П.Батжаргал, М.Алтан-Өлзий нар оролцож байна.
Б.Чимэг