
Удахгүй болох Cар шинийн баярыг тохиолдуулан “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагааг "Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Гадаад оронд суугаа болон Монгол улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч азай буурал, эмээ, ээжээ ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг тус байгууллага олгож байгаа аж. Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хаанаас ч и-мэйл, болон утсаар холбогдож, хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг хот сум баг дүүрэгт суугаа ээждээ гардуулуулах боломжтой. Энэ нь мөн гадаадад байгаа монголчуудад эх орондоо байгаа хайрт ээжээ баярлуулж ачлал буяныг нь өргөн мөнхжүүлэх, мэндчилгээ хүргэх боломж олгож байгаагаараа давуу талтай аж. Дэлгэрэнгүй мэдээллийг
энд дарж үзнэ үү.