Яг одоо болж буй АН-ын бүлгийн ээлжит хуралдаан дээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Гудамж" төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх талаар мэдээлэл хийж байна. Тэрээр мөн агаар хөрсний бохирдлыг арилгах тал дээр авах арга хэмжээний талаар танилцуулж байгаа юм. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын талаар тэрээр ярихдаа “Одоогийн байдлаар нийслэлийн орлогчид хотын зургаан хэсэгт гэр хорооллын газрын эзэдтэй уулзаж дахин төлөвлөлтөө танилцуулж иргэдтэйгээ ойлголцохоор ярьж байна. Мөн гэр хорооллынхны 94% нь газраа өмчилж авсан тул газрын эзэд зөвшөөрөхгүй бол дахин төлөвлөлт хийгдэхгүй” гэсэн юм.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (3)