зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ

2013-1-28
0
ЖИРГЭХ
Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ
Агаарын бохирдлын 70 орчим хувийг нь гэр хорооллын жирийн зуухны яндагаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байна.  Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулсан юм. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргасан юм. Эдгээрийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр урьдчилсан зураг төслийг боловсруулсан байна.

хайлааст 2

 Эдгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гэр хорооллыг барилгажуулах ажил эхлэх юм.  Гэхдээ иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллахыг Нийслэлийн удирдлага баримталж байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Д.Баттулга захирамж гарган, хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг зохион байгуулж, ажлын хэсгийхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин төлөвлөлтөд орох байршилд амьдарч байгаа иргэдтэй уулзаж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.  Ажлын хэсгийнхэн 1 дүгээр сарын 27-нд буюу Ням гаригт  Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо , Чингэлтэй дүүргийн 13,15  дугаар хороо,  Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн тухай мэдээллийг иргэдэд нээлттэй өгсөн юм.  Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороонд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн  ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очин иргэдтэй уулзлаа.  Хайлаастын 49-р сургуулийн орчимд нийт 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр урдчилсан байдлаар зураг төслийг боловсруулсан байна.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул тухайн хэсэгт урьдчилсан байдлаар боловсруулсан дахин төлөвлөлтийг иргэдэд танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны 15 га газарт нийт 86 өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж эхний ээлжинд 115 айлын орон сууц барих юм байна. Үүнээс гадна тухайн хэсгийн зам дагуу 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ.  Аж ахуйн нэгж айл өрх бүрийг дулааны төвлөрсөн системд холбож, бохирын нэгдсэн сүлжээтэй болгох асуудлыг шийдвэрлэх боломж энэ хэсэгт давуу байгааг онцолсон. Учир нь сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг өргөтгөж, дулааныг шийдэх боломжтойгоос гадна, энд байрлах “АНУ” сервис ХХК, “Түвшин Ундраа” ХХК-ны  дэд станцын шугамыг өргөтгөснөөр эхний ээлжинд төлөвлөлтөд орох айлын хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм байна. Мөн Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд энэ хэсгийг шинэ төв болгохоор тусгасан байна.

хайлааст
Хэсэгчилсэн төлөвлөлтийн урьдчилсан зурагтай танилцаад иргэд зарим нэг зүйлээр тодруулга авлаа. Тухайлбал, нэг эзэмшигчтэй газар 2-3 өрх амьдарч байна, эдгээр өрхийн асуудлыг хэрхэн шийдвэх вэ, мөн тухайн газартаа өөрсдөө зээл авч орчин үеийн тохилог орон сууц барих нөхцөлөөр хангах уу, хэрвээ манай хашаа газарт орлоо гэхэд бид хаашаа нүүж очих вэ гэх мэт асуултыг иргэд асууж байсан юм. Ажлын албаныхан, бид өнөөдөр урьдчилсан байдлаар төлөвлөсөн зураг төслийг танилцууллаа. Хамгийн гол нь газрын эзэн нь та учраас таны зөвшөөрөлгүйгээр ямар нэг ажил эхлүүлэх боломжгүй юм.  Хэрвээ та бүхэн дахин төлөвлөлтөд орохыг зөвшөөрвөл энэ асуудалд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болно. Тэгээд хөрөнгө оруулагч, иргэн, нийслэл гэсэн гурвалсан гэрээг байгуулан иргэн нэг бүртэй уулзан зөвшилцсөнөөр ажлаа эхэлнэ гэдгийг иргэдэд хэллээ. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, газар бол үл хөдлөх хөрөнгө, Та газрын эзэн учраас, газраа дахин төлөвлөлтөд оруулсан ч заавал  үл хөдлөх хөрөнгөтэй үлдэх ёстой гэсэн байр суурийг бид хатуу баримталж байгаа гэдгийн онцлон хэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ хэсгийг эхний ээлжийн төлөвлөлтөд оруулсанд баярлаж байгаагаа илэрхийлж,  дахин төлөвлөлт хийхийг 100 хувь дэмжлээ.  НИТХ-ын дарга Д.Баттулга, та бүхэн энэ санал санаачилгыг дэмжсэнд талархаж байна. Харин үлдсэн гэр хорооллын хэсгийг хэзээ, хэрхэн төлөвлөх вэ гэсэн хүлээлт хэн бүхэнд байгаа гэж бодож байна. Тэдгээр хүмүүст хэлэхэд, та бүхэн  гудамжаараа, өрхөөрөө нэгдэж дахин төлөвлөлтөд орох хүсэлтэй байгаагаа бидэнд уламжлаарай. Та бүхний хүсэлтээр нийслэлээс мэргэжилтэн очиж урьдчилсан төлөвлөлтийн зураг төслийг боловсруулж, дараа дараагийн ээлжийн ажил эхлэх болно гэдгийг санууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (202.9.47.129)
    зохиоосон хүнээс нь
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • huyagaa (202.126.91.168)
    ene ger horoolol dahin tolowloltiin talaarh medeelliig yaj awah talaar medeeleliig haanaas awhiig medej ogoch
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    24 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    40 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    52 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    53 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    1 цаг 52 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    2 цаг 6 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    3 цаг 41 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    3 цаг 47 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    16 цаг 10 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    19 цаг 11 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    19 цаг 18 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    19 цаг 25 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    19 цаг 28 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    19 цаг 34 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    19 цаг 56 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    22 цаг 13 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    22 цаг 19 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    22 цаг 56 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК