
Шинэчлэлийн Засгийн газар яам болон агентлагуудыг бүтцэд багагүй өөрчлөлт хийж олон орон тоо суларсан. Бүтцийн өөрчлөлт хийснээр орон тоо огт нэмэгдээгүй, өмнө нь 4424 төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоотой байсныг 3986 болгосон байна. Энэ нь нь 438 нэгжээр буурсан үзүүлэлт. Харин өнөөдөр бүх яамд төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилон ажиллуулж байгаа. Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс нийт 150 ажлын байрны сонгон шалгарлуулалтыг зарлажээ. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны хоёрдугаар хуралдаанаас Яамдын төрийн
нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын
албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд,
нээлттэй зарлахаар тогтсон юм.
Үүнд бүх 16 яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал, хэд хэдэн сумын ЗДТГ-ын дарга, мөн аймгийн хэлтсийн дарга нарын орон тооны нээлттэй сонгон шалгаруулалт багтаж байна. Сонгон шалгаруулах журам, тавигдах шаардлагыг
энд дарж үзнэ үү. Сонгон шалгаруулалт 2013 оны хоёрдугаар
сарын 21, 25, 26- ны өдрүүдэд явагдана.
Сэтгэгдэл (1)