Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийнхэн Бямба, ням
гаригуудад их цэвэрлэгээнд гарч хотын хэмжээнд нийт 92 гудамж, зам
талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгалаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийнхэн бямба, ням гаригуудад их цэвэрлэгээнд гарч хотын хэмжээнд нийт 92 гудамж, зам талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгалаа. Ингэснээр гудамж талбай бүрэн хальтиргаагүй болсон бөгөөд цэвэрлэгээнд 5916 байгууллага, аж ахуйн нэгжийн 27709 хүн оролцсон байна. Ерөнхий менежерийн гаргасан тушаалын хүрээнд их цэвэрлдэгээ хийх удирдамж батлагдан, удирдамжаар онцгой анхаарч цэвэрлэх гудамж, зам талбайн жагсаалтыг дүүрэг бүрээр гаргасан байна. Үүний үр дүнд их цэвэрлэгээг дүүргүүд идэвхтэй зохион байгуулж, жагсаалтад заагдсан зам талбайн цас мөсийг бүрэн арилгажээ.