Эмийн ховор ургамал түүж, БНХАУ руу хил давуулан зарах явдал Ховд аймгийн Булган суманд гаарч байгаа гэнэ. Ургамлыг их хэмжээгээр худалдан авч, цааш дамжуулан наймалдаг ченжүүд байдаг байна. Булган сумын иргэн Б.Ховлан цагаан гоёо 130.7 кг, Б.Эрдэнэбаатар 1.1 тонныг цуглуулан, хилээр гаргах гэж байсан аж. Эмийн өөр ургамал зөвшөөрөлгүй түүсэн гурван иргэнийг 425 мянга, заг түүсэн таван иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ. Мөн 10 сая төгрөгийн мөөг түүж хилээр гаргасан хүмүүсийг шалгаж байна.
Т.Энхэлээ