Буриадын бөө нарын “Тэнгэр” холбоо шинэ жилийн уламжлалт баяр
“Сагаалган”-ыг тэмдэглэх гэж байгаа талаар “Ulanude.ru” мэдээллээ.
Буриадын бөө нарын “Тэнгэр” холбоо шинэ жилийн уламжлалт баяр “Сагаалган”-ыг тэмдэглэх гэж байгаа талаар “Ulanude.ru” мэдээллээ. “Тэнгэр” холбооны төлөөлөгчид энэхүү мэдээллийг хийж, ирэх хоёрдугаар сарын есний өдөр уг баярт бэлдэж, цэвэрлэх ёслол буюу “Угаал” үйлдэнэ хэмээн мэдэгджээ.
Бөө нар “Сагаалган” баяраа хоёрдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэх аж. Энэхүү ёслолд оролцох хүн бүр цагаан мод, чихэр, тавгийн идээ, сүүтэй цай авчрах ёстой байдаг аж.
Д.Идэр




















































