
Өнөөдөр МАН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар нээлттэй хурал хийсэн билээ. Тэгвэл яг одоо тус намын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар хяналтын танхим байгуулах тухай болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Удирдах зөвлөлийн хурал МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.