Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний 01.49.23 цагт дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт төрсөн хүүхдүүдийг дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн бэлэгшээж байгаа. Тиймээс тухайн цагаас нэг цаг гучин минутын өмнө болоод хойно төрсөн хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлсэн хоёр нь долоон тэрбум дахь иргэн төрөх цагаас 37 секундын зөрүүтэй буюу 01.50 цагт төрсөн байна. Хүүхдүүдийг нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нөгөөх нь Орхон аймагт мэндэлсэн юм. Эдгээр хүүхдүүдийг Монгол улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж байгаа бөгөөд батламжийг өнөөдөр буюу Үндэсний статисткийн өдрөөр гардуулах юм байна. Т.Хулан