Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах дөрвөн анги өнөөдөр 11 цагт гал унтраах тактикийн сургуулилт хийнэ. Толгойт дахь шатахууны агуулах дээр болох сургалтаар шатахуун түгээхэд гарсан галыг хэрхэн унтраах, аврах ажиллагаа явуулахад суралцах аж. Сүүлийн үед цас, бороо орж байгаа ч гал түймэр гарсаар байгаа. Ойрын үеийн мэдээгээр ОБЕГ-ынхан Төв аймагт 90-100 га орчим талбай хамарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тус аймгийн Жаргалант сумд энэ сарын 9-ний өдөр түймэр эхэлсэн байна.
Б.Ганбилэг