Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал болно. Одоо 10 цагт эхэлж буй уг хурлаар “урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын дүнг тайлагнана. Мөн орон нутгийн нэгжийн Засаг дарга нарын байгаль орчин, геологи, уул уурхай, соёлын өвийн чиглэлийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавьсан шалгалтын дүнг танилцуулах юм. Үүнээс гадна уурхай олборлолт, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнд хийсэн хяналтын зөрчил дутагдлыг мэдээлэхээр төлөвлөжээ.
Б.Ганбилэг