Засгийн газрын гишүүдэд “MCS”-ээс (Ухаахудагаас) орон сууц өгчээ. Үүнийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Энэ үйлдлийг нь Н.Энхбаярын хэрүүл тодорхой болголоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээслэдэг гэдгээ ч хэллээ" гэж тэрбээр ярьжээ. Одоогийн Засгийн газрын гишүүд хувийн компаниас орон сууц авч байна. Ер нь сайд дарга нар үе үе орон сууцныхаа нөхцлийг сайжруулдаг. Тухайлбал 2000-2004 оны хооронд ажилласан Засгийн газрын гишүүд бүгд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хөгжлийн сангаас орон сууц авч байсан юм. Тэдний нэг нь Ц.Нямдорж билээ.
Б.Бурмаа

Сэтгэгдэл (1)