Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын дарга Т.Оюунаатай ярилцлаа.
-Танай нам болон бусад нам, иргэний хөдөлгөөнүүд өчигдөр УИХ-ын гишүүн З.Алтайд хүсэлт хүргүүллээ. Хүсэлтдээ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг оруулсан байсан. Гэтэл УИХ дахь хоёр намын бүлэг бараг тохиролцчихоод байгаа шүү дээ?
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд МАН, АН- ын бүлгүүд 48:28-аар тохирчихлоо. Сонгуулийн системийг болгох нэрийдлээр хэдэн сар маргалдаж байгаа мэт дүр үзүүлсэн шүү дээ. Харин манай намын хувьд сонгуулийг ардчилалын нэг үзүүлэлт гэж үздэг. Энэ утгаараа Сонгуулийн тухай хуулийг эрх барьж буй хоёр нам зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж болохгүй. Уг хуулийн төсөлд сонгогчид, парламентад суудалтай болон суудалгүй намууд, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүдийн санаа бодол тусгагдсан байх ёстой. Энэ бол ардчиллын хамгийн энгийн үзүүлэлт. Гэтэл энэ нь ч өнөөдөр манайд алдагдаад байна. Харамсалтай нь нэг хөнжилд орчихсон эрх барьж буй бидний нэрлэж байгаагаар МАН-АН бүлэглэл зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийн төслийг батлах гэж байна. Наад зах нь гэхэд л энэ нь 48:28 гэсэн тооны харьцаанаас харагдаж байгаа. Яагаад заавал энэ тоог сонгоод байна вэ. Үүнийг бид Ардын намын бүлгийнхэн Ардчилсан намын бүлэгт зориулж буулт хийсэн тохиролцоо гэж үзэж байгаа. Нэг үгээр хэлбэл, парламентад Ардчилсан намын 28 гишүүн бий. Тэгэхээр эд- гээр гишүүд нэр дэвшээд ялагдвал намынхаа квотоор парламентад орох боломжтой юм. Харин УИХ-ын гишүүн З.Алтай парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болж, хуулийн төсөлд өгөх саналыг УИХ-д уламжилж болох юм гэж хэлсэн. Үүний дагуу бид саналаа боловсруулж, З.Алтай гишүүнд албан ёсоор хүлээлгэж өглөө.
-Тухайлбал, ямар санал гаргасан юм бол?
-Дэлгэрэнгүй ярья гэвэл олон заалт бий. Хамгийн голыг нь нэрлэе гэж бодож байна. Бид тогтолцооны хувьд Монгол Улс сонгуулийн нэг тойрогтой байх ёстой гэж үзэж байгаа. Нам буюу эвслээс 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Тэгээд нэг санал, нэг тойрог буюу цэвэр пропорциональ хувилбараар сонгуулийг явуулъя гэсэн санал гаргасан.
-Пропорциональ системээр явуулъя гэвэл Үндсэн хууль зөрчих юм биш үү?
-Үндсэн хуульд намыг бус хүнийг сонгоно гэсэн байдаг болохоор хууль зөрчинө гэж УИХ-ын гишүүд хэлдэг. Харин бид Үндсэн хуульд нийцүүлэн сонгогчид нэг хүн дугуйлахаар тусгасан. Мөн сонгуульд нэр дэвшиж буй өндөр албан тушаалтан албан тушаалаасаа түдгэлзэх ёстой гэж байгаа юм. Тэгээд өөрийнхөө оронд үүрэг гүйцэтгэх хүнийг томилно гэсэн үг. Сонгуулъд нэр дэвшигч болгон эрх тэгш байх учиртай. УИХ-ын гишүүдээс бусад өндөр албан тушаалтан буюу сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны Засаг дарга нарт дээрх заалт хамаарах юм. Тухайлбал, Ерөнхий сайд сонгуульд нэр дэвшихээр болбол албан тушаалаасаа түдгэлзэнэ. Түүнийг сонгуульд нэр дэвшээгүй Засгийн газрын танхимын насаар хамгийн ахмад гишүүн түр орлоно. Хэрэв УИХ-ын гишүүдийн 50 хүртэлх хувь нь нэр дэвшвэл УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Харин 50 хувиас дээш гингүүн нь нэр дэвшвэл УИХ түр завсарлана. Улс оронд онц шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой байхаар саналд тусгасан.
-Гэхдээ энэ нь зөвхөн сонгуулийн хугацаанд гэсэн үг үү?
-Зөвхөн сонгуулийн хугацаанд. Ер нь яаж дахин сонгогдох вэ гэдэг нь энэ 76-гийн туйлын зорилго болчихсон болохоор одоогийн 76 гишүүн бүгд л нэр дэвших байх. Тиймээс уг заалтыг оруулах ёстой гэж бодож байна. Бидний оруулж буй саналууд их онцлогтой. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар манай нам нийт 31 хүн нэр дэвшүүлснээс Сонгуулийн ерөнхий хороо дөрвийг нь хасаж, 27 хүн өрсөлдүүлсэн юм. Хувийн болон санхүүгийн шалтгаанаар 10- аад гишүүн нэрээ татаж, бусад нь сонгуульд оролцож байлаа. Тухайн үед хоёр том намаас нэр дэвшиж буй хүмүүс Сонгуулийн тухай хуулийг зөрчих явдал цөөнгүй гарсан. Хуулийг илт зөрчдөг, эргээд хариуцлага тооцох ямар ч боломжгүй байдаг. Ер нь "Чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг замаар л явсан юм. Тиймээс бид үүнийг ярилцаад сонгуулийн хариуцлагыг чангаруулж, хууль зөрчсөн бол нэр дэвшигчийг шууд сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасъя гэж байгаа. Нөгөөтэйгүүр хувь хүн, сонгогчид ч хариуцлагатай байх талаар тусгасан.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа цацах тухай тусгасан уу. Жижиг нам, иргэний хөдөлгөөнийхөнд сурталчилгаагаа цацах боломж барагтаа гардаггүй гэдэг?
-Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр МҮОНРТ- ээр эфирийн нийт цагийн гурван цагийн хугацаанд нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүй, тэнцвэртэйгээр явуулах тухай оруулж өгсөн. Учир нь МАН- АН бүлэглэлийнхэн өөрсдийгөө бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрвөн жил сурталчлаад сонгуульд орж байна. Тиймээс бид энэ тэгш бус байдлыг өөрчлөх ёстой гэж бодож байгаа.
-УИХ дахь хоёр намын бүлгийн тохиролцоогоор бол мажоритари тойрогт ялагдсан нэр дэвшигч намаасаа гарч ирэх боломжтой байгаа. Үүнийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?
-Тиймээс л бид МАН-АН, одоогийн 76 гишүүнийг зөвхөн өөрсдөдөө ашигтай хууль гаргах гэж байна хэмээн хардаж байгаа. Бидэнд хардах эрх бий. Шударга сонгууль явуулах боломжийг бүрдүүлэхгүй байгаа бол энэ луйвартай, тэгш, шударга бус байдал нь нийгэмд маш их маргаан дагуулж, бүр сүүлдээ долоодугаар сарын 1-ний үймээнийг давтаж ч мэдэх юм.
-Сонгуулийн хугацаанд ямарваа нэгэн маргаан гарвал Сонгуулийн ерөнхий хороонд ханддаг. Гэтэл уг байгууллага эрх баригч намын талд ордог гэх шүүмжлэл байдаг. Шударга сонгууль явуулъя гэвэл Сонгуулийн ерөнхий хороонд анхаарал хандуулах ёстой байх?
-Яах аргагүй хамгийн чухал асуудал бол Сонгуулийн ерөнхий хороог хэрхэн бүрдүүлэх тухай юм. Эрх баригч хоёр нам тус хорооныхны бүрдүүлдэг явдал нь сонгуулийг шударга явуулахад садаа болдог. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны нийт гишүүний гуравны нэгийг эрх баригч намууд, гуравны нэгийг парламентад суудалгүй намууд, гуравны нэгийг нь иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдүүлье гэсэн санал гаргалаа. Ингэснээр Сонгуулийн ерөнхий хороог хяналттай, сонирхогч бүх бүлгүүдийн ашиг сонирхлыг тэгш хангасан тэнцвэртэй үйл ажиллагаа явуулах боломжоор хангах юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сонгуулийг лхагва гарагт явуулах талаар тусгасан байгаа. Үүнийг буруу гэж үзэж байна. Лхагва гараг ажлын өдөр. Яагаад заавал ажлын өдөр гэж. Дарга даамал нараар нь ажил төрөл эрхэлдэг хүмүүст дарамтлуулж, саналыг нь өөрчлөх гэж үү. Ням гарагт бүх хүн амардаг болохоор илүү тохиромжтой гэж үзэн саналаа оруулж байгаа. Мөн сонгуулийн бие даасан шүүхийг байгуулах тухай санал ч бас бий.
-Сонгуулийн шүүх нь ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?
-Энэхүү шүүхэд нэлээд эрх мэдэл олгох тухай ярьж байгаа. Дээр хэлсэнчлэн сонгуулийн үеэр олон булхай, луйвар гардаг. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр сонгуулийн луйврыг баримтжуулан шүүхэд хандсан ч шийдвэр нь 14 хоногт багтаж гарахааргүй тусгасан байгаа. Иймээс л сонгуулийн шүүхийг байгуулах хэрэгтэй юм. Нэр дэвшигч УИХ-ын гипгүүн болсон байлаа ч гэсэн иргэн тухайн гищүүнтэй холбоотой булхай, луйвраар ялсан талаарх баримтыг сонгуулийн шүүхэд өгч болно. Хэрэв энэ нь батлагдвал УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, эсвэл намд нь хариуцлага тооцох боломжтой болно гэсэн үг. Гэхдээ уг заалтыг МАН, АН-ынхан оруулах болов уу. Бидний зүгээс үүнийг анхааралтай ажиглаж байгаа.
-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн босгох нь их анхаарал татдаг. Ардчилсан намынхан нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг авч байгаагаа мэдэгдсэн?
-Өнгөрсөн 2008 оны сонгуулийн дараа Ардын намын нэг нэр дэвшигч нэг тойрогт гурав хүртэл тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн Ардын намын тайланг үзэхэд шатахуунд ч мөнгө зараагүй байдаг юм билээ. Бидний санал болгож байгаагаар бие даан болон намаас нэр дэвшиж буй хүмүүс сонгуулийн сурталчилгаандаа 50 сая хүртэл төгрөгийг зарцуулах эрхтэй. Хэрэв нам 76 нэр дэвшигч дэвшүүлбэл нийт 3.8 тэрбум төгрөг зарцуулна. Энэ мөнгийг зөв зохистой, хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа хүн улсын төсвийг ч үр ашигтай зарцуулна биз дээ. Үүнээс гадна саналын хуудаст улс төрийн намуудын бичигдэх дараалал маргаан дагуулдаг. Шударга, ардчилсан сонгууль явуулах тухай ярьж байгаа бол бүгд ижил гарааны нөхцөлтэй байх ёстой. Тийм учраас үүнийг шодож шийдэх асуудлыг хуульчилж өгөх шаардлагатай.
-Та нар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ саналаа тусгах талаар хэлэлцүүлж амжих уу?
-НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөрөөс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран "Сонгуулийн хүчирхийлэл" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр "Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бид ч бас саналаа хэлье. Зөвхөн хоёр нам шийдэх учиргүй" гэх саналыг манайхан тавьсан. Харин УИХ- ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Саналаа өгөх боломжтой. Ажлын хэсэг ажиллаж байгаа, хүлээж авна" гэсэн юм. Нөгөөтэйгүүр бид хуулийн төсөл өргөн бариагүй, санал хүргүүлсэн. Иймээс Сонгуулийн тухай хуулийн шннэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр оруулах боломжтой гэж найдаж байна.
-Нийт хэчнээн нам, эвсэл уг саналыг дэмжиж байна вэ?
-"Эх орон, шударга ёс, тусгаар тогтнол" хөдөлгөөнд улс төрийн таван нам, иргэний нийгмийн 18 байгууллага, хүний эрх, байгаль орчны чиглэлийн 34 байгууллага багтдаг. Цаг хугацаа их давчуу байсан учир дээрх саналыг боловсруулах ажилд оролцсон байгууллагууд гарын үсгээ зурж, тамгаа дарсан байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Алтай "Та бүхний саналыг би дамжуулж өгч болно" гэснээс хойш хоёр намын бүлэг хуйвалдаанаа эрс эрчимжүүлсэн гэж бодож байна. Тэд өнгөрсөн хэдэн сарын турш жүжиг тавьж, ард түмний толгойг эргүүлж байжээ.
-Таныхаар Монголд ардчилал, шударга ёс байхгүй гэж үү?
-Өнөөдөр эрхтэн дархтнуудад хууль үйлчилж байна уу. Уг нь хуулийн өмнө иргэн болгон тэгш эрхтэй биз дээ. Гэтэл "Хадгаламж" банкны 14 тэрбумыг "идсэн" нөхдүүдээс хариуцлага хүлээсэн хүн байна уу. Энэ нь сүүлдээ фургон машины хэрэг болоод л замхарсан шүү дээ. Ингэж замхрахдаа фургон авсан нөхөр нь ч хариуцлага хүлээгээгүй. Тэр байтугай эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. Ингээд хэлчихээр уурлах л байх. Гэтэл амьдрахын эрхээр 10 мянган төгрөг хулгайлсан эх хэдэн жил шоронд хоригдлоо. Энэ шударга ёс уу.
-УИХ-ын гишүүн З.Алтай та нарын саналыг дэмжиж байгаа юу, эсвэл зүгээр дамжуулж байгаа юм уу?
-Саналаа боловсруулахаасаа өмнө З.Алтай гишүүнтэй санал солилцож байсан. Энэ үеэр З.Алтай гишүүн "Хоёр намын бүлэг хэлэлцээд асуудлыг шийдвэрлэж болохгүй. Та нар саналаа бичээд аваад ир. Би дамжуулагчийн үүрэг гүйцэтгэе" гэсэн. УИХ-ын гишүүн З.Алтай хэлсэндээ байгаад бид баяртай байгаа.
-Танай намын зүгээс нэр бүхий улстөрчдийг Авлигатай тэмцэх газарт газарт шалгуулна" гэж мэдэгдсэн. Хэн, хэнийг шалгуулах гэж байна вэ?
-МАНАН-ын зүгээс гэнэт л Шударга ёсны давалгаа" бий болж, өрөг хүчний орон зайн дээр гарч [рсэн манай эвслийн лидерүүдийг хууль цаазаар далайлган мөшгиж байна. Үнэхээр шударга ёсыг тогтооё гэж байгаа бол баяртай байна. Асуудлыг үнэхээр цэгцэлье, ном журамд нь оруулъя гэж байгаа бол дээрээс нь эхлэх хэрэгтэй. "Эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг шүү дээ. Монгол өнөөдөр ганцхан Н.Энхбаяр гэдэг төрийн том алба хашиж байсан улстөрчтэй юмуу. Бусад нь яасан юм бэ. Ер нь авлигатай тэмцэх газарт хандах өдөөгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болсон л доо. Нямдорж сайдыг шударга хүний дүрд тоглоод эхлэхээр нь гайхаж, түүнтэй холбоотой мэдээллийг хэвлэлээс шүүж үзлээ. Ингэхэд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл олон байсан. Тэгээд 30 зүйл бүхий асуултыг Ц.Нямдорж сайдад тавьсан юм. Гэтэл үүнд хариу өгөөгүй учир Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулья гэж байгаа. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх МСS-ийн "Орчлон" сургуулийн хажуугийн "Орчлон" хотхонд хаус авсан юм билээ. Энэ хаус нь 200-250 кв.метр юм шиг байна лээ. Үүнийгээ нийслэлийн Өмчийн газрын дэргэдэх Аудитын газраар аудит хийлгэж, 120 сая ам.доллараар өнөө байраа үнэлүүлсэн гэсэн. Нийслэлийн А бүсэд байрлах тансаг хаус яагаад ч ийм үнэтэй байхгүй. Зах зээлийн үнээр буюу кв.метрийг нь 2000 ам.доллар гэж үзэхэд 500 сая ам.доллар болж байна. Үүний цаана л авлига бий гэж бодож буй учир шалгуулахаар өглөө. Мөн Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгч байна. Тэрбээр Ерөнхий сайд болсноосоо хойш АНУ-д гурван хаус худалдаж авсан гэнэ лээ. Улаанбаатарт С.Баярын нэр дээр 20 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө бий гэсэн мэдээлэл байдаг. Хэрэв түүнд хаус байгаа эсэхийг харахыг хүсвэл "Google" хайлтын сайтаар орж, Gereltuya, Nandin, S.Bayar Real Estate гээд хайвал зурагтайгаа гараад ирнэ дээ. С.Баяр ямар мөнгөөр энэ бүхнийг авсан байх вэ.
-Монголын Ардчилсан Хөдөл- гөөний намынхан ингэж дуугарах нь Н.Энхбаярыг дэмжиж, түүний төлөө ажиллаж байна гэж хардах хүн гарах байх. Бас Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулъя гэхгүй байгаа нь ийм хардлага төрүүлэх биз. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Асуудлын гол нь Н.Энхбаярт байгаа юм биш. Н.Багабанди, С.Баяр хэн нь ч бай Н.Энхбаярын оронд "Та нар одоо больчих" гэж хэлэх иргэний зоригтой байсан бол бид дэмжих л байсан. Тэгээд ч Ц.Нямдоржийн захиалгаар Н.Энхбаяр даргыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа гэсэн биз дээ. Харин Н.Энхбаярын тухай хэдэн зүйл хэлье. Яаж ч муулаад үгүйсгэж болохооргүй гурван гавьяа түүнд бий. Нэгдүгээрт "Мянганы зам". Н.Энхбаярыг анх мянганы замаа эхлүүлж байхад "Мянгуужингийн зам" хэмээн цоллож байсан нөхөд өнөөдөр Н.Энхбаярын мянганы замаар салхи сүнгэнүүлээд давхиж байгаа шүү дээ. Өмнө нь бид ямар замаар, яаж явдаг байлаа, бодох л хэрэгтэй. Мөн ОХУ- д төлөх 11 тэрбум шилжих рублийн өрийг тэглэсэн. Хэрэв бид өнөөдөр энэ өрнөөсөө салаагүй байсан бол юун Оюутолгой, Тавантолгой болох байсан. Бид бүх баялгаа өрөндөө суутгуулчихаад "хөгжил" ярих сөхөөгүй байх байсан биз. Хүмүүс Н.Энхбаяр даргыг "Ерөнхийлөгч байхдаа хийхгүй яасан юм бэ" гэдэг. Үнэндээ бол хийж байсан шүү. Жишээ нь, 2007 оны нэгдүгээр сарын 27 байна уу, 28-ны өдрийн сонинуудад түүний стратегийн орд газруудын ашиглалтын талаарх санал бүхий ярилцлага гарсан. Тэрбээр "Байгалийн баялаг бол төрийн, ард түмний өмчинд ядахдаа 51 хувь байх ёстой" гэж хэлсэн. Хожим нь иргэн Н.Энхбаяр болчихоод Тавантолгойг 100 хувь ард түмний мэдэлд өгөх санаачилга гаргаж, одоо түүнийгээ ажил хэрэг болгохоор хичээж байна. Ийм хүнийг дэмжихгүй байх уу.

Сэтгэгдэл (2)