“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд одоогоор нийт 63 511 хүн шинээр ажилтай болсон гэнэ. Засгийн газраас зарласан дээрх жилийн дүнг 11 сарын 4-ний өдрийн байдлаар нэгтгэжээ. Шинэ ажилтнуудын 27 000 нь эмэгтэйчүүд байгаа бол 31 000 орчим нь нийслэлд ажилд орсон дүн гарчээ. Баруун бүст 7 792, Хангай болон төвийн бүст 10 000, зүүн бүст 4300 хүн шинээр ажилтай болсон байна. Эдгээр бүс нутагтаа Ховд аймагт 1845 хүн, Төв аймаг 2258 хүн, Дорнод аймаг 1974 хүний тоогоор тэргүүлсэн үзүүлэлттэй юм. Улсын хэмжээнд ажилтай болсон хүмүүсийн 12 278 нь барилгын салбарт орж хамгийн их үзүүлэлттэй байна. Үүний араас хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуурын салбар болон жижиглэн, бөөний худалдаа, машин мотоцикль засвар үйлчилгээ түүний араас орж байгаа юм. Мөн уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрийн салбарт 6000-7000 хүн ажилтан болжээ.
Б.Ганбилэг