Сагсан бөмбөгч Ц.Шаравжамц гавьяат цолныхоо найрыг өчигдөр үдэш “Улаанбаатар” ресторанд тэмдэглэлээ. Тэрээр Монголын сагсан бөмбөгийн спортыг Монголчуудад танигдаагүй, хүнд хэцүү байх цагаас нь эхэлж тулганы галыг нь манаж, олон сагсчдыг араасаа дагуулж чадсан нэгэн. Тиймээс ч Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчдаас анхлаж гавьяат цол хүртсэн тоглогч боллоо. Түүний цолны цайллаганд Монголын сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид, спортын байгууллагын удирдлага, улс төр, урлагийн олны танил гээд 300 гаруй зочид хүрэлцэн ирсэн юм. Ингээд “Улаанбаатар” ресторанд болсон Ц.Шаравжамц гавьяатын баярын зургуудийг манай сайтын "Монгол 24 цагт" булангаас үзэж сонирхоно уу.