Энэ сарын 16-19-ний өдөр “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнг уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар нээж буй үзэсгэлэнд Монголын эртний түүхт төр улсынхаа хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамгын дардас болон Алтан товч, Эрдэнийн товч зэрэг бүтээлийн бичвэр, хаад ноёдын угийн бичиг, уран бичиг гэхчлэн олон үзмэрийг дэлгэн тавихаар зэхэж байна. Мөн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Итали Улсад айлчлах үеэр Ватиканы архиваас өгсөн Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгийн хуулбарыг анх удаа олон нийтэд үзүүлэх юм.
    Тус архивт Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал эх хувиараа байдаг аж. Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан олон зуун жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан өөрсдөө 1920 онд л олж мэдсэн байна.
Б.Ганбилэг