Афганистаны гурван иргэнийг хөнөөсөн хэрэгт АНУ-ын армийн цэрэг Калвин Гиббс буруутгагдаад байна. Түүнийг Афганистан хоёр фермер, нэг ламыг хөнөөж, амьд хүн шиг буу бариулан суулгах зэргээр доромжилсон гэж үзэж байгаа юм. Амиа алдсан гурван иргэний хурууг нь тасдсан байсан бөгөөд хожим энэ зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн юм.
   Калвин Гиббсын цэргийн анги нь Афганистаны нэгэн жижиг тосгоныг хамгаалах, талибуудаас чөлөөлөх үүрэгтэй байсан бөгөөд түүний хэлж байгаагаар өөрийгөө хамгаалахын тулд нэг хүний аминд хүрсэн гэжээ. Тэрээр “Би аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Тэр үед юу хийхээ мэдэхгүй их самгардсан” гэж гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа. Хэрэв энэ хэрэг нь батлагдвал Калвин Гиббс насаараа хоригдох ял авах аж. Одоогоор Афганистаны энгийн иргэдийг хороосон хэргээр АНУ-ын таван цэрэг ял эдлээд байгаа юм.
Б.Баяр