Маргааш 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа “Риголетто” дуурь тавигдана. Дэлхийн алдарт хүн В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн “Риголетто” дуурийн анхны тоглолт 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венецид тавигдсан. Ордны алай салбадай Риголеттогийн эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг сургамжит бүтээлийг анх 1987 онд Ё.Цэрэндолгор найруулагч монголчуудтай танилцуулжээ. Маргааш тоглогдох “Риголетто”-г мөн л Ё.Цэрэндолгор найруулагч найруулжээ. Алай салбадай Риголлеттогийн дүрд олон улсын дуурийн дуулаачдын гран при шагналтай дуучин А.Сайнбаяр, түүний охин Жильдагийн дүрд Н.Туяа, Герцог Мантуанскийн дүрд Ч.Түмэндэмбэрэл нар тоглоно. Залуу дуучин А.Сайнбаярын хувьд баритон хоолойтой учир дүрээ үзэгчдэд илүү хүргэж чаддаг нэгэн. Тэрээр олон удаа энэ дүрд тоглож байгаа ч тоглолтоос тоглолтонд дутуугаа нөхөж ажилладаг нь харагддаг. 16 настай гэнэн томоогүй охин Жильдагийн дүрд дуучин Н.Туяа тоглоно. Тэрээр энэ дүрийг дуучин Ө.Уянгаас илүү бүтээх үгүйг маргааш үзэх нь ээ. Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөж буй үйл явдлын тухай өгүүлэх зохиолыг хөгжмийн хэлээр хүүрнэсэн хүн нь Ж.Верди. Энэ удаа “Реголетто” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдан тоглуулна. Т .Хулан