
“Монгол төгсөшгүй” ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт ирэх сарын
8, 9-ний өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Монгол төгсөшгүй” ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам санаачлан найруулж байгаа аж. Өнгөрсөн жил 5 хамтлаг оролцож байсан бол энэ жил “Алтан Ураг”, “Арга Билэг”, “Бөртэ”, “Домог”, “Жонон”, “Тэнгэр Аялгуу”, “Хөсөгтөн” гэсэн 7 хамтлаг оролцож байгаа юм байна. Мөн ХБК-ийн сурагчид болон 33 уртын дуучид, “Алтан говь” бүжгийн хамтлаг, бие биелгээ, уран нугараачид оролцох аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)