

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангоу 2011 оноос Хятад болон Монгол улсууд стратегийн хувьд хамтран ажиллах болсноор хоёр талын харилцаа шинэ хөгжилд хүрсэн гэдгийг уулзалтын эхэнд цохон тэмдэглэлээ.
Ноён У Бангуо цаашид хоёр орон дараах дөрвөн талт харилцааг бататгах хэрэгтэй хэмээн үзжээ.
Улс төр. “Хятад, Монгол стратегийн хувьд харилцан итгэлцэж ажиллах ёстой бөгөөд энэхүү хамтын ажиллагаандаа хоёр талын үндсэн ашиг соирхлыг харгалзан бие биеэ дэмжиж, дотно харилцаагаа хуулийн эрх зүйн хүрээнд бататгах,
Эдийн засаг. Тэрбээр хоёр орон харилцан ашигтай, жишээлбэл уул уурхай, барилга болон санхүүгийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэх,
Соёл урлаг. Энэ салбарт уламжлалт харилцаагаа сэргээж, үндэсний соёл урлагаа тахиулахад хүн ардаа солилцох,
Бүс нутаг, олон улс. Монгол, Хятад орнууд олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улс болон бүс нутгийн асуудалд бие биеэ дэмжих хэрэгтэйг Байнгын хорооны дарга У Бангуо тус тус цохон тэмдэглэлээ хэмээн бичжээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (7)