Хэл, хилээр үл хязгаарлагдах Ертөнц дахины бүтээлийг “аялал жуулчлалын форум” онцоллоо

Соёл Спорт Аялал Жуулчлалтын Яамнаас тус салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагатай холбоотой олон чухал сэдвээр өнгөрсөн хоёр өдрийн турш хуралдсан “Монголын аялал жуулчлалын форум-2013”-ын үеэр “Брос Рекордс Монголиа” компанийн ерөнхий продюссер М.Болд /Томоо/ “Ертөнц” цомгоо танилцууллаа. Танилцуулагын үеэр 01-16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн “Ертөнц” цомгийн хувьд контент хэлбэрээр дэлхийд томоохонд тооцогддог itunes, amazon music, iheart radio, google play зэрэг сайтаар дэлхийн өнцөг булан бүрт хүрч худалдаалагдаж, орон орны хөгжмийн хорхойтнуудаас сайшаал магтаалын үг харамгүй сонссоор байгааг онцолсон юм. Энэ бол авьяаслаг залуу уран бүтээлч Г.Ононгийн олон жилийн нөр их хөдөлмөр болсон “Universe” буюу “Ертөнц” цомог хэл, хил, соёл хөгжлөөс үл хамааран үнэхээр л ертөнц дахины бүтээл болсоныг харуулж буй юм. Цаг хугацааны шалгуур дааж үлдэх цор ганц бүтээл ч байж мэдэх “Брос Рекордс Монголиа” компанийн шинэ уран бүтээл ийнхүү олон улсын тавцанд орчин цагийн жинхэнэ Монгол аялгууг сурталчилж байна.