

АНУ-ын Жоржия муж улсын зүүн өмнөд хэсгийн нутгийг илүү хүчтэй дайрсан энэ шуурга томоохон ачааны машиныг өнхрүүлж унагаасан байна. Үүний улмаас хурдны зам дээр ачааны машинаа барьж явсан жолооч амиа алдсан хэмээн таамаглаж байна. Гэхдээ үхлийн шалтгаан яг юу байсан гэдгийг холбогдох хүмүүс тогтоож амжаагүй байгаа аж. Мөн Теннисси хотод нэг хүн амиа алдсан байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр шуурга цагт 115 милийн хурдтай шуурч байжээ.
Хүчтэй шуурга тус муж улсад ихээхэн хохирол учруулсан байна. Ард иргэд мод унасны улмаас гэртээ түгжигдэж, цахилгааны шугамууд болон гар урлалийн үйлдвэр эвдэрч сүйджээ.
Д.Идэр