агаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд судалгаа хийсэн байна. Нийслэлийн
иргэдийн бараа бүтээгдэхүүнээ авдаг томоохон захуудад тус судалгаагаа
хийжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ
тодорхой хэмжээгээр өссөн байна. Тухайлбал дотоодын гурил 3 хувь, Орос
гурил 12 хувь, хонины цул мах 10 хувь, үхрийн цул мах 15 хувь, төмс
хүнсний ногооны үнэ 5-45 хувиар тус тус өсчээ.

Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд судалгаа хийсэн байна. Нийслэлийн иргэдийн бараа бүтээгдэхүүнээ авдаг томоохон захуудад тус судалгаагаа хийжээ. Судалгаагаар сүүлийн нэг сарын хугацаанд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт гарчээ. Тухайлбал дотоодын гурил 3 хувь, Орос гурил 12 хувь, хонины цул мах 10 хувь, үхрийн цул мах 15 хувь, төмс хүнсний ногооны үнэ 5-45 хувиар тус тус өсчээ.
Үнийн өсөлт цаашид нэмэгдсээр байвал МҮЭ-ийн холбооноос үнийг зохицуулахаар ажиллах аж. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учир ажилчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг хүссэн шаардлагаа МҮЭ-оос засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.
Үүнтэй уялдуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлага гарч байгаа юм. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарим салбар нэмэгдүүлчихсэн байгаа аж. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянга 400 зуу байгаа. Эрдэс баялаг эрчим хүчний салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 224 мянга 640 төгрөг болгож нэмсэн бол барилгын салбарт 358 мянга 480 төгрөг, эрүүл мэндийн салбарт 182 мянга 320 төгрөг, авто тээврийн салбарт 210 мянга 600 төгрөг болгожээ. Дээрх салбаруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн байгаа учир улсын хэмжээнд дагаж нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж МҮЭ холбооныхон үзэж байгаа аж.
Т.Хулан