Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэргийг давтан үйлдсэн Н.Гантөгс нарыг маргааш шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3-4-т зааснаар буруутган шүүх юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно. 


















































