
Монголын кино урлагийн зөвлөл, МУАХ-ын кино нийгэмлэг, Кино
нэгтгэлийн ахмадын холбоо зэрэг газраас УИХ-ын гишүүн, Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт санал хүсэлт хүргэжээ

Монголын кино урлагийн зөвлөл, МУАХ-ын кино нийгэмлэг, Кино
нэгтгэлийн ахмадын холбоо зэрэг газраас УИХ-ын гишүүн, Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт санал хүсэлт хүргэжээ. Тэд санал хүсэлтдээ
1997 оноос хойш Монгол кино нэгтгэлийн удирдлагаар ажиллаж байгаа
Ж.Солонго гэгч нь энэ байгууллагыг хувийн эрх ашгийн төлөөх бизнесийн
байгууллага мэт болгосон ч үүнд өнөөг хүртэл ямар ч байгууллага хяналт
тавиагүй. Тиймээс төрийн өмчийн хороо энэхүү байгууллагын өмч хөрөнгө,
өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлыг нягтлан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх
шаардлагатай байна. Энэ нь Монгол Улс, төсвийн хөрөнгөөрөө 70-80 жилд
бий болгосон мэргэжлийн урлагийн байгууллагыг улс орон, олон түмний соёл
боловсролын төлөө зориулах, цаашид хөгжүүлж шинэ шинэ уран бүтээл
хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тусгажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)