Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо нарын Монгол улсад хийх айлчлал өчигдөр эхэлсэн билээ. Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, бараалхсан. Харин уулзалтын дараа тэрбээр Төрийн ордонтой танилцаж буй тул Засгийн газрын ордонд ажилладаггүй, Төрийн ордонтой танилцах гэсэн энгийн иргэдийг 17,00 цаг хүртэл дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. У Бангуо Төрийн ордонтой танилцсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Т.Гэрэл



















































