Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Бразилийн Санта Мария хотын “Kiss”
шөнийн клубт гал гарч, 235 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ.
Энэхүү хэрэгт буруутган клубыг хамтран эзэмшдэг хоёр иргэн, “Gurizada
Fandangueira” рок хамтлагийн нэг гишүүн, болон хамгаалалтын нэг ажилтанг
баривчилсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Бразилийн Санта Мария хотын “Kiss” шөнийн клубт гал гарч, 235 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгт буруутган клубыг хамтран эзэмшдэг хоёр иргэн, “Gurizada Fandangueira” рок хамтлагийн нэг гишүүн, болон хамгаалалтын нэг ажилтанг баривчилсан юм. Тэгвэл өчигдөр шөнийн клубын эзэн амиа хорлохыг завдсан талаар “CNN” мэдээллээ.
“Kiss” шөнийн клубын захирал Алиссандро Споур цагдан хорих төвд байцаагдаж байсан юм. Гал гарах үед клубтээ байсан захирал гүнзгий угаартсан байсан учраас цагдаагийн хяналт дор эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр эмнэлэгт очсоныхоо дараа амиа хорлохыг завдсан байна. Эмнэлэгт шүршүүрт орж байх үедээ хоолойг нь цонхноос уяж, толгойгоо хийгээд унахын даваан дээр цагдаа зогсоосон хэмээн мэдээлжээ. Түүнийг цаашид хатуу хянаж байхаар болсон байна.
Эмгэнэлт хэргийн хохирогсдийн ар гэрийнхэн шударга ёс нэхэн жагсч байгаа юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч орон даяар гурван өдрийн, хэрэг явдал болсон Мария хотод 30 өдрийн эмгэнэл зарласан юм.
Цагдаа нар галыг клубт тоглолт хийж байсан “Gurizada Fandangueira” хамтлагийн тайзны галаас үүдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн гал гарах үед ганцхан гарц байсан нь олон хүний аминд хүрэх гол шалтгаан боллоо гэж үзжээ. Тоглолт болж байсан учраас хамгаалалтын ажилчид ихэнх хаалгыг гаднаас нь түгжсэн байсан юм.
Д.Идэр



















































