г
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэлийг томилох саналыг гишүүдийн 81 хувиар, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулгыг томилохыг гишүүдийн 83 хувиар, Монгол Улсаас Шведийн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтайг томилохыг гишүүдийн 89.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд эрхт Элчин сайдаар н.Дүгэржавыг томилохыг 81.3 хувь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилохыг гишүүдийн 87.5 хувиар тус бүр дэмжин баталлаа.
Мөн Монгол Улсаас гадаад орнуудад суугаа нэр бүхий Элчин сайдуудыг эгүүлэн татлаа. Үүнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн вант улсад суугаа улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Цоггэрэл нарыг татахаар болсон юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. Чуулган үдээс хойш 15.00 цагт үргэлжлэхээр боллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэлийг томилох саналыг гишүүдийн 81 хувиар, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар Н.Тулгыг томилохыг гишүүдийн 83 хувиар, Монгол Улсаас Шведийн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтайг томилохыг гишүүдийн 89.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд эрхт Элчин сайдаар н.Дүгэржавыг томилохыг 81.3 хувь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилохыг гишүүдийн 87.5 хувиар тус бүр дэмжин баталлаа.

Сэтгэгдэл (5)