Эмч нар Пакистаны зоригт охин Малала Юсуфзайн гавлын ясыг нөхөх мэс засал хийхээр болсон талаар “CNN” мэдээлжээ.
Эмч нар Пакистаны зоригт охин Малала Юсуфзайн гавлын ясыг нөхөх мэс засал хийхээр болсон талаар “CNN” мэдээлжээ. Өмнө нь Малалаг эмчилж байсан Английн Бирмингэм хотын Элизабет хатан хааны нэрэмжит эмнэлэгийн эмч 15 настай охины гавлын ясыг хэрхэн нөхөх талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Өнгөрсөн 10 дугаар сард нийтийн сайн сайхны төлөө тэмцэгч Малала охин талибуудад буудуулсан бөгөөд хэдэн сарын турш эрчимт эмчилгээ хийлгэж энэ сарын эхээр эмнэлэгээс гарсан юм.
Эмч нарын мэдээлж буйгаар хагалгааг ирэх 10 өдрийн дотор багтааж хийх аж.
Хагалгааны эхний шат нь охины гавлын ясыг өрөмдөж, метал хавтан байрлуулах аж. Охин буудуулсны улмаас гавлын яс нь цөмөрч, зүүн талынх нь чих таг дүлий болсон аж. Учир нь сумны чимээ түүний хэнгэргийг цоорч, сонсголын яс нь хугарахад хүргэжээ. Харин хоёр дахь шат нь дуу мэдрэх жижигхэн электрон холболтыг тархинд нь байршуулах гэнэ. Хагалгааны үе бүр 90 минутыг зарцуулах бөгөөд бүрэн эдгэрч дуусахад 15-18 сарын хугацаа орох аж.
Зоригт Малала охиныг олон мянган хүн Нобелийн шагнал хүртэх эрхтэй хэмээн захидал бичсэн юм. Охиын тосгоны сургуулийг түүний нэрэмжит болгох асуудал ч мөн яридсан билээ.
Д.Идэр



























































