Улаанбаатарт байгуулсан найман такси зогсоолд ирэх Даваа гаригаас эхлэн хэд хэдэн такси байнга үйлчлүүлэгчээ хүлээж ажиллана. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2011 онд барьсан зогсоолууд нь Сансарын колонк, Бөмбөгөрийн урд, Барилгачдын талбай, 32-ын тойрог, 4, 10, 16, 21-р хороололд тус тус байрлаж байгаа. Энэ зогсоолуудад өдөр бүр 8-23 цагийн хооронд такси үйлчилгээний хэд хэдэн компани таксинуудаа хүлээлгэн, үйлчлэх зохицуулалтыг Нийтийн тээврийн газраас хийсэн юм. Дээрх компаниудад “Сити такси”, “УБ такси транспорт сервис”, “Очиржамц”, “Улаанбаатар такси”, “Тариат трейд”, “Билэгт дөлгөөн”, “Монгол нунхёб”, “Тэбэ сервис” зэрэг компани багтаж байгаа аж.
    Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 551 тээврийн хэрэгсэл ажилладаг бөгөөд цаашид таксины тоо өсөх хандлагатай байгаа гэнэ.
Б.Ганбилэг