Нийслэлийн Онцгой байдлын газраас хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт иргэд олноор цуглардаг доорхи худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн зам, талбайд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Хар хорин, Барс зах, 22 дугаар хороо
Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэс, Дараа хүрээ, Нарантуул, Өгөөмөр захууд
Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэс, Дараа хүрээ, Нарантуул, Өгөөмөр захууд , Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хуучин эцэс, Хангай зах
Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зах, Бөмбөгөр худалдааны төв
Сүхбаатар дүүргийн 7-н буудал, 100 айлын худалдааны газрууд
Хан-Уул дүүргийн Яармаг, Мишээл-Экспо худалдааны төв
Багахангай дүүргийн гэр хороололд байрлах Хангайн булаг дэлгүүр
Багануур дүүргийн гэр хороололд байрлах Ахиц хүнсний дэлгүүр
Налайх дүүргийн Хорго үйлчилгээний төв
Энэ сарын найман хүртэл үргэлжлэх арга хэмжээ нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгаа, санамж, сэрэмжлүүлгийг хүргэх, иргэдийн гал түймрийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, галын тоо хохирлыг бууруулах зорилготой юм байна.



















































