Өчигдөр Чили улсын хойд хэсгээр 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай “CNN” бичжээ.
Өчигдөр Чили улсын хойд хэсгээр 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай “CNN” бичжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Вальенар хотоос 44 км зайтай газарт газар хөдөлсөн байна. Хотын Засаг захиргааны байр газар хөдлөлтөд гэмтсэн аж. Түүнчлэн хотын цахилгааны, холбооны шугамд гэмтэл гарчээ. Харин хэн нэгэн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл ирээгүй бөгөөд цунамийн аюул болоогүй гэнэ.
Д.Идэр



















































