
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан
бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа маргааш 9.00 цагт Барилга,
технологийн коллежид болох гэж байна. Нээлтэд Хөдөлмөрийн сайд
Я.Санжмятав, Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг,
болон албаны хүмүүс оролцох юм.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа маргааш 9.00 цагт Барилга, технологийн коллежид болох гэж байна. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, болон албаны хүмүүс оролцох юм.
Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлсэн бөгөөд үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтанд хамрагдахаар болоод байгаа юм. Бүртгэлийн арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа билээ.