Манай улс газрын ховор элементээ судалдаггүй үүнтэй холбоотой асуудлыг орхигдуулсан гэж уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байна. Монгол орон газар доорх эрдэс баялагаараа баян. Өнөөдөр гэхэд л 6000 гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бүртгэлтэй байна. Үнэт чулууны хувьд цагаан, ногоон хаш, мана, гартаам байдаг бол стронц, усан болор ч байдаг байна. Газрын ховор элемент нь химийн бүтцээсээ шалтгаалан та бидний хэрэглэдэг зай, зоос, ээмэг, чихэвч, нүүрний энгэсэг, уруулын будаг, үсний хавчаар, түлхүүр, гэрэл чийдэн, компьютер, чүдэнз, эм, LCD дэлгэц, шилэн кабель, гар утас, ipad зэргийг хийхэд ашиглагддаг байна. Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн үнэ, эрэлт дэлхийн зах зээл дээр улам бүр өссөөр байна. Тухайлбал Герман, Япон зэрэг өндөр техник технологиор дэлхийд тэргүүлэгч улсууд газрын ховор элемент экпортлох гурав дахь ч зах зээлийг идэвхтэй эрж, хамтран ажиллах бүхий л бололцоог хайж байна. Мөн Өмнөд Солонгосын Samsung дангаараа Японы электрон бараа үйлдвэрлэгчдийн 70 хувьтай тэнцэхүйц бараа үйлдвэрлэжээ. Энэ нь Монгол Улсыг түшиглэж газрын ховор элементийн шинэ ханган нийлүүлэгч болох боломжтойг харуулж байна. Тэгэхдээ манайд энэ чиглэлийн судалгаа хангалттай хийгдээгүй, ерөнхийдөө цоо шинэ ойлголт хэмээн хэлэхэд болох аж. Саяхан болж өнгөрсөн “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын үеэр газрын ховор элементийн талаар УИХ-ын гишүүн С.Оюун илтгэл тавьлаа. Тэрээр “Газрын ховор элементийн талаар манай төр хангалттай зохицуулалт болж чадахгүй байгаа. Иймээс газрын ховор элементийн талаар бие даасан бодлого байх ёстой” гэж хэлсэн юм. 2009 онд АНУ-ын Геологийн албаны хийсэн судалгааны дүнгээр Монгол Хятадын дараа орох газрын ховор металлын нөөцтэй гэжээ. Энэ нь дэлхийд хоёрт орохоор тоо юм. Энэ нь 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь юм. Мөнгөн өртгөөр бодвол 10 гаруй тэрбум ам.доллартай тэнцэнэ хэмээн Дэлхийн банк тооцоолжээ. Харин Монголын геологичидийн үзэж буйгаар дээрх тоо өсөх боломжтой бөгөөд илүү нарийн судалгаа шаардлагатай юм байна. Монголд газрын ховор элементийн таван томоохон орд, 71 илэрц, 246 эрдэсжилт бүхий цэг байдгаас Халзан, Хотгор, Мушгай худаг, Лугийн гол, ба Бүргэдэйн нөөц газрууд хамгийн их буюу нийт 6.6 сая тонн нөөцтэй гэж үздэг байна.
Т.Хулан