Өчигдөр Сирид Засгийн газрыг эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 40 хүн амиа алджээ. Нийслэл хот болох Дамаск болон түүний ойролцоох хотуудад эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчид руу цагдаа, цэргийнхэн гал нээсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд дөрвөн цэрэг болон есөн настай охин байсан гэж НҮБ-ийн ажилтан мэдэгдлээ. Сирид есөн сарын турш ерөнхийлөгч Башар Ал-Ассадын үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд энэ хугацаанд 3,500 гаруй хүн амиа алдсан байна. Мөн олон хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн сураггүй алга болжээ.
   НҮБ Дамаскийн ойролцоох Хом хотод гэхэд л хүний эрхийг зөрчсөн гэх 110 гаруй тохиолдол гарсныг онцолж байна. Наймдугаар сарын 15-нд Сирид болсон жагсаалд оролцсон эмэгтэй “Биднийг жагсаж байхад бүх юм тайван, аюулгүй юм шиг харагдаж байсан. Гэтэл гэнэт хоёр машин гарч ирээд хүмүүс рүү галлаж эхэлсэн. Миний хүү гэдсэндээ буудуулж, одоо хүртэл сайн эдгэрч чадаагүй байгаа” гэж "Reuters" агентлагийн сурвалжлагчид ярьжээ .
Б.Баяр