Оросын тэргүүн баячуудын нэг Олег Дерипаска Монголд эрчим хүчний активтай болохоор хөөцөлдөж байгааг албаны эх сурвалж нотоллоо. О.Дерипаскагийн эрчим хүчний бизнесийг төвлөрүүлж явуулдаг “En+ Group”-ийн охин болох “Евросибэнерго” компанийн ерөнхий захирал Евгений Федоров өчигдөр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа ийн хэлжээ. Түүний хэлсэнээр О.Дерипаскагийн компани одоо ид яригдаж буй Улаанбаатарын ТЭЦ-5 цахилгаан станцыг барих сонирхолтой байгаа ажээ. “Монголын Засгийн газраас зарласан тендэрт бид оролцож байгаа. Эхний шат нь 12 дугаар сард дуусах юм. Оноос өмнө асуудал тодорхой болчих байх. 500 мегаваттын хүчин чадалтай энэ цахилгаан станц цар хүрээгээрээ Монголд Тавантолгойн дараа орох том төсөл болно” гэж Е.Федоров ярьсан байна. Тендэрт ялбал энэ цахилгаан станц нь “Евросибэнерго” компанийн гадаад дахь анхны актив болно хэмээн түүний хэлсэнийг үзвэл Оросын аварга компани Улаанбаатарын шинэ цахилгаан станцыг барих төдийгүй эзэмших хүсэлтэй байгаа ажээ. Энэ төслийг гадаадын хөрөнгө оруулалттай Монголын компаниуд төдийгүй Орос, Хятадын бусад бизнесийн бүтцүүд сонирхож байгаа хэмээн Е.Федоров мөн хэлжээ.
   “Евросибэнерго” бол Оросын эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн хамгийн том компани юм. Зах зээлийн есөн хувийг дангаараа хангаж 15 сая гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг энэ компанийн мэдэлд Орос даяар дөрвөн усан цахилгаан станц (Братскийн, Усть-Илимскийн, Красноярскийн г.м.) 14 дулааны цахилгаан станц болон эрчим хүч, шугам сүлжээ, нүүрс олборлолтын олон компани байдаг. Оросын зах зээлд баттай байр суурьтай болж авсан энэ компани сүүлийн үед гадаадад хүрээгээ тэлэхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Сибирьт 10 гигаваттын хүчин чадал, хоёр тэрбум долларын өртөгтэй цахилгаан станц барьж Хятадад эрчим хүч их хэмжээгээр экспортлохоор Хятадын “Yangtze Power” компанитай өнгөрсөн намар ярилцаж тохирсон юм.