Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулж дурсгалын баганат хана босгохоор шийдсэнээ ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын гишүүд мэдээллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тэргүүтэй ажлын хэсэг томилогдон уг ажлыг гүйцэтгэх аж. Ойн үеэр Үндсэн хуулийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, мөн чанар хэрэгжилт, он цагийн эрхээр орж буй нэмэлт өөрчлөлтүүдийг үнэн зөвөөр тайлбарлахыг чухалчилжээ. Мөн “Үндсэн хууль бол хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлсон хөтөлбөр, программ биш харин тулгуур хууль” гэдэг ойлголтыг батжуулахыг зорьж байгаа гэнэ. Дээрх мэдээллийг Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Б.Мижид, дэд тэргүүн Л.Дашням, АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганы орлогч дарга асан Д.Моондой нар хийсэн юм. Үндсэн хуулийг батлахаар АИХ-ын танхимд 76 хоног хуралдсан 430 гишүүнээс өдгөө 313 нь амьд сэрүүн байгаа ажээ. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, шинэ, ардчилсан нийгмийг томъёолон төрийн эрх мэдлийг хуваарилах талаар тэдний хэлэлцэж ярьсан бүхнийг бичсэн кассет, гар бичмэл бүхий 40-өөд товхимол байдаг аж. “Энэ бол зөвхөн дээрх 430 хүний бүтээл биш, Монголын нийт ард түмний оюун санааны өв, баялаг бөгөөд тэдгээрийг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байсан сэтгүүлчдийн гавъяаг ч тодруулж, Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийнхний дунд уралдаан зарлана” гэж комиссын гишүүд мэдэгдлээ.
Б.Ганбилэг